ABRSM нь 1889 онд байгуулагдсан дэлхийн хамгийн нэр хүнд бүхий хөгжмийн шалгалт авдаг, хөгжмийн сурах бичиг үйлдвэрлэгч байгууллага юм. Жил бүр дэлхийн өнцөн булан бүрээс 90 гаруй орны ойролцоогоор 600.000 бүх насны суралцагчид энэхүү шалгалтыг өгдөг байна. Мөн дэлхийн олон улс орнуудад төрөл бүрийн хөгжмийн боловсролтой холбоотой сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулдаг байгууллага юм.
Алсын хараа: Хөгжимд дур сонирхолтой суралцагчдын сурлагыг дэмжих, тэдний хөгжмийн чанартай боловсрол эзэмших замналыг амжилт дүүрэн байлгахад оршино.
ABRSM-ын үндсэн үйл ажиллагаа бол түвшин бүрээр суралцагчдад үнэлгээ өгч, сертификат, диплом олгодог олон улсын шалгалтын үйл ажиллагааг явуулах юм. ABRSM-ын үнэлгээ нь дэлхийн олон улсад хүчинтэй бөгөөд энэхүү шалгалтын зорилт нь бүх түвшний, бүх
насны суралцагчдын сурах хүсэл эрмэлзлийг бадраах, тэднийг бодит зорилттой болгож, тодорхой үнэлэлт дүгнэлтийг өгч гаргасан амжилтаараа бахархахад оршино.
Яагаад хөгжмийн суралцагчид энэхүү шалгалтыг өгдөг вэ?
- Хөгжмөө давтах зорилго бий болгох
- Хөгжмийн өргөн хүрээний цогц чадваруудаа сайжруулах
- Үзэгчдийн өмнө хөгжим тоглох ур чадвараа сайжруулах туршлага олж авах
- Ул суурьтай, нарийн, шалгалтын үнэлгээ, дүгнэлт авах
- Өөрийн амжилтаа баталгаажуулсан сертификат авах
- Програмууд нь тогтмол шинэчлэгдэж байдаг
- Төгөлдөр хуурын програм 2 жилд 1 удаа шинэчлэгддэг. 2021 & 2022 оны програм 2020 оны 6 сард хэвлэгдэн гарсан
- Бүх төрлийн хөгжмийн зэмсгүүдийн (төгөлдөр хуур, хийл, виолончель, гитар гэх мэт 35 хөгжмийн зэмсгүүд) сонгодог чиглэлийн шалгалтаас гадна дуулах урлаг, театрын урлаг, жазз, найрал дуу, ансамбль, хөгжмийн гэх мэт нэмэлт төрлүүдээр шалгалт авдаг.
- Хөгжмийн онолын шалгалтыг ямар ч хөгжмөөр хичээллэдэг суралцагч нар шалгалт өгөх боломжтой байдаг.
Шалгалтын өмнөх түвшин буюу Piano Prep Test суралцагчийн шалгалт
Илүү тайван, айдасгүй, чөлөөтэй, шалгалтын талаар аль болох эерэг сэтгэгдэл хүүхдэд үлдээж, урамшуулсан дүгнэлт болон сертификат олгох бодлого баримталдаг. Ямар нэг оноо өгдөггүй.
Төлбөрийн мэдээлэл
Initial Grade – 51GBP – 225’000
Grade 1 – 56GBP – 245’000
Grade 2 – 65GBP – 285’000
Grade 3 – 70GBP – 305’000
Grade 4 – 78GBP – 340’000
Grade 5 – 80GBP – 350’000
Grade 6 – 95GBP – 225’000
Grade 7 – 116GBP – 415’000
Grade 8 – 131GBP – 570’000