Хөгжмийн хичээл

Хөгжим нь бүтээлч байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлж, баяр баясгаланг авчирдаг. Хөгжим сурах аялалаар дамжуулан насан туршийн ашиг тусыг нь мэдрээрэй.

—  Төгөлдөр хуур
—  Хийл
—  Гитар
—  Укулеле
— Бөмбөр

Уран зургийн хичээл

Зураг зурах нь бүтээлч байдлыг хөгжүүлж, ажиглалтыг хурцалж, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлдэг. Урлагаар өөрийгөө илэрхийлэхэд суралцаарай.

—  Уран зураг
—  3D баримал

Хичээллэх цагийн хуваарь

Төгөлдөр хуур

4-өөс дээш бүх насныхан суралцах боломжтой. 1 удаагийн хичээл 45 минут үргэлжилнэ. Долоо хоногт 2 удаа сурагчийн болон багшийн боломжтой цагийг ярилцан хуваарь гарган хичээллэнэ. Ингээд 45 минутаар долоо хоногт 2 удаа буюу сард 8 удаагийн сургалтыг “Нэг сарын сургалт” гэж ойлгоно.

Хийл

4-өөс дээш бүх насныхан суралцах боломжтой. 1 удаагийн хичээл 45 минут үргэлжилнэ. Долоо хоногт 2 удаа сурагчийн болон багшийн боломжтой цагийг ярилцан хуваарь гарган хичээллэнэ. Ингээд 45 минутаар долоо хоногт 2 удаа буюу сард 8 удаагийн сургалтыг “Нэг сарын сургалт” гэж ойлгоно.

Гитар

10 болон түүнээс дээш бүх насныхан суралцах боломжтой. Акустик/цахилгаан/басс гитаруудаас сонгон суралцана. 1 удаагийн хичээл 45 минут үргэлжилнэ. Долоо хоногт 2 удаа сурагчийн болон багшийн боломжтой цагийг ярилцан хуваарь гарган хичээллэнэ. Ингээд 45 минутаар долоо хоногт 2 удаа буюу сард 8 удаагийн сургалтыг “Нэг сарын сургалт” гэж ойлгоно.

Бөмбөр

10 болон түүнээс дээш бүх насныхан суралцах боломжтой. 1 удаагийн хичээл 45 минут үргэлжилнэ. Долоо хоногт 2 удаа сурагчийн болон багшийн боломжтой цагийг ярилцан хуваарь гарган хичээллэнэ. Ингээд 45 минутаар долоо хоногт 2 удаа буюу сард 8 удаагийн сургалтыг “Нэг сарын сургалт” гэж ойлгоно.

Хөгжмийн сургалт

Бүх хөгжим
₮350'000сар
  • 8 Оролт 8 Цаг
  • Ганцаарчилсан хичээл
  • Онлайн ба Танхим /сонголтоор/

Уран зургийн сургалт

Уран зураг, 3D Баримал
₮300'000сар
  • 8 Оролт 16 Цаг
  • Групп хичээл
  • Зөвхөн танхим

Түгээмэл асуултууд

Төгөлдөр хуур хөгжмийг тоглож сурах нь зөвхөн гоо зүй, уран сайхны мэдрэмж, сахилга батыг олж авахаас гадна оюуны хөгжилд өндөр ач холбогдолтой. Нэг үгээр хэлбэл хөгжимд суралцах үед тархины амьсгалах, зүрхний цохилт, хоол боловсруулах хэсгүүдээс бусад “харах, сонсох, хөдлөх, тэнцвэр, бодох, сэтгэх,төсөөлөх, анхаарал төвлөрөл, эргэн санах, мэдрэх, сэтгэл хөдлөл”  зэрэг ухамсарт үйлдлийн хэсгүүд бүгд зэрэг ажиллагаанд ордог.

Мартана гэдэг тархины үйл ажиллагааны нэг хэсэг шүү дээ. Шинэ дуу сурахад тархины эсүүдийн холбоос шинээр үүсдэг. Анх холбогдсон холбоос тийм ч бат бөх биш. Тиймээс хэсэг хугацааны дараа мартдаг. Харин ямар үед мартахааргүй удаан хугацаанд цээжлэгддэг вэ гэвэл цээжлээд- мартаад- дахин сэргээгээд-мартаад- сэргээгээд энэ үйлдэл аль болох олон хийгдэх тусам илүү сайн цээжлэгддэг. Дахин сэргээхийн тулд нот унших чадвар шаардагддаг.

Сургалтын эхний эсвэл хоёр дахь хичээлээс эхлэн үзсэн нот хөгжмийн,онол дүрмэндээ тохирсон жижиг хэлбэрийн дасгал дуунуудыг тоглож эхэлдэг. Олон нот, олон дүрэм үзэх тусам хөгжимдөх зохиолын хэлбэр хэмжээ бага багаар томорч, тэр хэмжээгээр илүү аялгуулаг зохиол тоглох боломжтой болно.

Нот хараад уншиж тоглох чадвар бол нэг дууг багштайгаа олон цагаар хамт хичээллэж байж сурч тоглохоос тусдаа, давхар хөгжүүлж байх хэрэгтэй чадвар юм. Хөгжмийн зохиол нь хэлбэр хэмжээнээсээ хамаарч хэцүү хялбар гэх мэт олон түвшинд худаагддаг .Дунджаар сайтар нот дүрмээ мэддэг тоглогч өөрийн хөгжимдөж чадах түвшингөөс дор хаяж 2 түвшин доор хялбар зохиолыг хараад уншиж тоглох боломжтой.

Гэрийн давтлага их чухал. Сургалтын 30 хувь хичээл дээр, үлдсэн 70 хувь гэрийн давтлага байдаг. Мартах сэргээхтэй холбож бас тайлбарлана. Гэртээ хөгжимтэй давтлагаа системтэй хийж чадвал төдий чинээгээр сурахад хүндрэл бага, сургалтын хурд хурдацтай байна.

Сурагч болон багш аль аль нь хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөг 24-72 цагийн өмнө мэдэгдэн авч болно. Хэрэв сурагч мэдэгдэлгүй хичээлд ирээгүй багш хүлээсэн тохиолдолд хичээлийг орсоноор тооцох ба энэ хичээлийг тасалсан гэж үзэн нөхөхгүй. Багш нь урдчилж мэдэгдэлгүй сурагч ирсэн тохиолдолд тухайн цагт орох боломжтой багшаар нөхүүлэн оруулах, эсвэл багш нь тухайн хичээлийг цаг өдөр тохирон нөхөн орно.