• Нотыг харна – бодож боловсруулаад – биеэрээ дамжуулан гаргах үйлдэл хийгдэнэ.
  • 2 гарын баланс – 2 гар өөр өөр хэмнэлээр, өөр нотнуудыг тоглох учир биеэ удирдах чадвар шаарддаг
  • Ритм хэмнэлийг мэдрэх – хөгжимдөж буй зохиолынхоо шинж чанарыг тодорхойлж тохируулан тоглох
  • Өгүүлбэрийн дэс дараалал – Зохиол бүр нь бичигдсэн хэлбэрээсээ хамаарч тодорхой зохион байгуулалттай байдаг. Энэхүү зохион байгуулалт, дэс дарааллыг ойлгосноор хэдэн ч хуудас урт зохиолыг цээжлэн хөгжимдөх боломжтой болдог
  • Цээжилнэ – Цээжилж сурах нь ой тогтоолт, сурах арга барилаа олж авахад чухал нөлөөтэй
  • Уран сэтгэмж – мэргэжлийн хөгжимчин хүн бол- ямар нийгэм цаг үед амьдарч, ямар урсгал чиглэлээр бичдэг  хөгжмийн зохиолч энэхүү зохиолдоо юуг яаж дүрслэсэн гэдгийг судлан бас өөрийн мэдрэмж төсөөлөл, арга барилыг шингээн хөгжимддөг, харин сурагч нарт хэрхэн төсөөлж, ургуулан бодож тоглох аргыг багш нар нь чиглүүлж өгдөг.
  • Хариуцлага – Нэг зохиолыг хөгжимдөхийн тулд хүнээс тодорхой хэмжээний системтэй давтлага, хэдэн сар жилийн хөдөлмөрөө тайзан дээр хэдхэн минутанд хариуцлагатайгаар үзэгчдэд хүргэх хэрэгтэй байдаг,  мөн тайзан дээр хэнээс ч хуулах боломжгүй өөрөө л хөгжимдөнө шүү дээ.
  • Олон хүний өмнө сандарсан байсан ч өөрийн оюун ухааныг бүрэн төвлөрүүлж сурах зэрэг чадварууд дасгалжин хөгждөг.