ABRSM

Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий, 1889 оноос одоог хүртэл олон улсын хэмжээнд зохиогдож байгаа ABRSM (Associated Board of The Royal Schools of Music) хэмээх шалгалтыг Монголдоо албан ёсоор анх удаа 2021 оноос нэвтрүүлж, сурагчдаа идэвхтэй хамруулж байна. Энэхүү шалгалтыг өгснөөр суралцагчид маань хөгжмийн цогц мэдлэгээ гүнзгийрүүлж, авьяас чадвараа шат шатаар ахиулан, олон улсад хүчинтэй сертификатын эзэн болж өөрийн чадвараа баталгаажуулан, дэлхийн 90 гаруй орны хөгжмөөр суралцагч хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхах боломжийг олгож буй юм.

Концерт

Суралцагчдынхаа хүсэл сонирхлыг дэмжин тусалж, авьяас чадварыг нь улам хөгжүүлэх зорилгоор жилд 2-с доошгүй удаа томоохон тайлан концертыг зохион
байгуулдаг уламжлалтай. Энэ концертуудаар манай сурагчид Монголын томоохон тайз болох Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Улсын Филармони, Монгол улсын консерваторын концертын их танхимуудад амжилттай тоглосон.

Дореми шалгалт

Сургалтын явцад прогаммын алдагдалгүй, системтэй мэдлэг олгох зорилгоор Дореми сургуулийнхаа нэрэмжит шалгалтыг зохион байгуулж сертификат олгодог.

Уралдаан

Уралдаан тэмцээнд оролцох нь бусад орны болон бусад сургалтын төвүүдийн хөгжим сонирхон суралцаж буй үе тэнгийн олон хүүхдүүдтэй танилцаж, тэднийг сонсох боломж олдсоноор цаашид улам илүү хичээнгүйлэн тууштай суралцахад эерэг нөлөө үзүүлдэг учир бид гадаад болон дотоодын уралдаанд оролцохыг дэмждэг төдийгүй бэлдэн оролцуулж байна.

Teachers

One of our pride is our teachers who are competent, moral and have good teaching methods.